Дүүргийн Засаг даргын 2025.04.23-ний өдрийн А/246 тоот “Хороодын нийтийн эзэмшлийн шороон замыг түрж тэгшлэх” ажлын хүрээнд батлагдсан хуваарийн дагуу Дүүргийн 24, 42, 25, 9, 10, 11, 28, 8, 7, 31, 43, 21 дүгээр хороодод нийт 368 Ховоо буюу 6624м3 дайрга асгаж ковшоор түрж тэгшлэх, грейдрээр хусах ажлыг бүрэн хийж дуусаад байна. 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 39, 30, 40 дүгээр хороодод шороо асгах, ковшоор түрж тэгшлэх, грейдрээр хусах ажлууд хийгдэж байна.