Сонгинохайрхан дүүргийн дэд бүтцийн хөгжлийн алба
Дүүргийн өсөн нэмэгдэж буй хотжилтын дэд бүтцийн хэрэгцээг хангах шинэлэг, байгаль орчинд ээлтэй, зардал багатай шийдлүүдийг хэрэгжүүлж иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй, цэвэр эко орчинд амьдрах ая тухыг бүрдүүлэхийн төлөө ажил, үйлчилгээгээ чанартай хийж гүйцэтгэхэд оршино.
Дүүргийн өмчийн зүйлс, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, арчилгаа тордлогоо, засвар үйлчилгээг хариуцан, түүнд шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дахин төлөвлөлт хийх, авто зам, замын байгууламж, нийтийн орон сууц, барилгын ашиглалтыг сайжруулах, гэр хороололд инженерийн байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийг орон сууцжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар дүүргийн дэд бүтцийг хөгжүүлэхэд оршино.
Иргэдэд дэд бүтцийн үйлчилгээг инновацад суурилан, үр ашигтайгаар үзүүлж, улсынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулсан салбартаа тэргүүлэгч нээлттэй төрийн байгууллага байна. Чадахуйн зарчимд суурилсан хүний нөөцийг бүрдүүлж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангана. Энэхүү стратеги төлөвлөгөөний зорилго, зорилтыг хангахад зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дүүрэг дэх газар, хэлтсийн уялдаа холбоо, харилцан хамтын ажиллагаа чухал.
1.Гудамж, талбайд гэрэлтүүлэг, камержуулалт шинээр хийх, арчлах, засварлах, хэвийн ажиллагааг хангах, төсөл, хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх.
2.Хөшөө, дурсгал, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, зам, талбайн засвар үйлчилгээ, тэдгээрийн орчны тохижилтыг хийх.
3.Хиймэл нуур, хөв цөөрөм, гадаргын болон үерийн ус зайлуулах суваг, далан хийх, түүний арчлалт хамгаалалт, төсөл, хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх.
4.Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг арчлах, хамгаалах, засвар үйлчилгээ хийх.
5.Дүүргийн гудамж, авто зам дагуух хашаа, гудамжны хаяг, болон хүүхдийн тоглоомын талбайн арчлалт, хамгаалалт.
6.Явган хүний зам, гүүр барих, засах, арчлах, энэ талаарх хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх.
7.Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн засвар, үйлдвэрлэл /тэмдэг, тэмдэглэгээ, урсгал тусгаарлах хайс, рекламын самбар, сандал, хогийн сав, чулуун хавтан, хашаа, багаж хэрэгсэл/ зэрэг дүрмээр хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн:
Тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн: Стратегийн зорилт, тэргүүлэх чиглэлийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны нутаг дэвсгэрт иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж гудамж, зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, автобусны буудал, камержуулалт, барилга байгууламжийн дахин төлөвлөлт, ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлуудыг өдөр бүр үе шаттайгаар хийж гүйцэтгэж байгаа бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ page хуудсаар дамжуулан тогтмол иргэдэд мэдээ мэдээллийг хүргэж байна.