Сонгинохайрхан дүүргийн дэд бүтцийн хөгжлийн алба

#Мэдээ мэдээлэл

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Ази дахь олон улсын эв санааны нэгдлийн нийгэмлэг” олон улсын төрийн бус байгууллага хамтран өрхийн үйлдвэрлэлийг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн уян хатан, тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд тариаланчдыг дэмжих нь” төслийг хэрэгжүүлэхээр болж өнөөдөр талууд санамж бичигт гарын үсэг зурлаа

Санамж бичгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, “Ази дахь олон улсын эв санааны нэгдлийн нийгэмлэг” олон улсын төрийн бус байгууллагын суурин төлөөлөгч Анна Лаура Бигатти нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд дүүргийн 3 хорооны 45 өрхийн ногооны үрийн аж ахуйг бэхжүүлэх, усалгаажуулах, бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, зоорь болон борлуулалтыг дэмжих замаар дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, өрхийн өөрсдийн хүнсний ногооны хэрэгцээг хангана.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *