Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасаг болон “Зөв найзууд” НҮТББ хамтран өрхийн тариалан эрхлэгч нарт зориулан сургалт зохион байгууллаа. Уг сургалтад газар тариалан эрхэлдэг 65 иргэд хамрагдсан юм.
Сургалтаар талбайн төлөвлөлт, суулгац сонголт, мандлын болон хүнсний ногооны үрсэлгээ бойжуулах, зүлэг тарих талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Мөн тариалан эрхлэгч нарт модны үрсэлгээ, мандлын болон хүнсний ногооны 5 төрлийн үр өгсөн юм.