Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөл нь дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар байгуулагдан, Засгийн газрын 402 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Зөвлөл шинэчлэн байгуулсан байна. Төрийн байгууллагын 10 төлөөлөл, төрийн бус байгууллагын 7 төлөөлөл, нийт 17 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 2025 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах, саналыг сонсох хурал зохион байгуулж, 6 зорилтын хүрээнд 24 арга хэмжээтэйгээр баталлаа. Үүнд:
- Дэд бүтэц, мэдээллийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
- Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
- Боловсролын үйлчилгээг сайжруулах
- Соёл урлаг, спортын үйлчилгээг сайжруулах
- Салбар зөвлөлийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр нийт 24 ажил төлөвлөлөө.