Долоо хоног бүрийн пүрэв гарагийн 10-12 цагийн хооронд дүүргийн Засаг дарга иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж буй. Өмнөх уулзалтаар 1,2,5,7,26,28,32,34,37 зэрэг 9 хороодын 12 иргэнийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар санал, хүсэлт гаргасан иргэдийн 4 иргэний санал, хүсэлт судлагдаж байгаа бөгөөд 5 иргэний асуудлыг эцэслэн шийдвэрлэж, 3 иргэний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухайгаа албан бичгээр хариу өгөөд байна.
Өнөөдөр Дүүргийн Засаг дарга 3, 8,9, 13, 16, 17, 19, 20, 22, 26,31, 32 дугаар хороодын 13 иргэнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар иргэдийн зүгээс дүүргийн нутаг дэвсгэрт голфийн талбай байгуулах, лифт засварлаж, шинэчлэх, үерийн далан барьж байгуулах, газрын нөхөн олговор авах, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг олон улсын тэмцээнд оролцуулах, дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал, хүсэлт ирүүллээ.
Иргэдээс ирүүлсэн дээрх санал, хүсэлтийг холбогдох газар хэлтсүүд хүлээн авч судлан, богино хугацаанд шийдвэрлэж иргэдэд хариу хүргүүлэхийг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.