Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 15-100 квт-ын хүчин чадал бүхий усан халаалтын зуух эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хатуу түлшний хэрэглээг бууруулах чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөвлөгөө, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 2024 оны нэмэлт өөрчлөлт, ногоон зээлийн нөхцөл, шаардлагын талаар танилцууллаа.