Сонгинохайрхан дүүрэг болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Хянган аймаг хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад 11 жил болж байна. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор өнөөдөр тус улсын Гадаад харилцааны газрын дарга Шиао Цүй Ян, орчуулагч Дэ Лүн нар дүүргийн Засаг даргын Орлогч Д.Хосбаяртай уулзаж санал солилцов.
Сонгинохайрхан дүүрэг болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Хянган аймаг хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад 11 жил болж байна. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор өнөөдөр тус улсын Гадаад харилцааны газрын дарга Шиао Цүй Ян, орчуулагч Дэ Лүн нар дүүргийн Засаг даргын Орлогч Д.Хосбаяртай уулзаж санал солилцов.Уулзалтаар хоёр орны харилцан айлчлалыг зохион байгуулах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг холбож тэдний үйл ажиллагааг дэмжих, аялал жуулчлал болон эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллах чиглэлээр санал дэвшүүллээ. Мөн ирэх бямба гарагт хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд тус улсын уламжлалт анагаах ухааны их эмч нар дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийх юм.