Сонгинохайрхан дүүргийн дэд бүтцийн хөгжлийн алба

#Үйлчилгээний ил тод байдал

8-р хорооны 67 дугаар сургууль орчимд авто болон явган замыг тусгаарлах хашааг нөхөж гагнах, 25-р хороонд Сагсан бөмбөгийн талбайн шалыг шинээр засварлах, 35-р хороонд газар чөлөөлсөн талбайд үлдсэн бетоны хог хаягдлыг ачиж зөөвөрлөх, жорлонгийн нүхийг бөглөж дарах, 19-р хороонд үзүүртэй, эрсдэлтэй төмрийн үлдэгдэлийг тасдаж аюулгүй болгох, 18-р хороонд нийтийн эзэмшлийн талбайг засварлах ажлыг “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байна.

#Үйлчилгээний ил тод байдал

2026.06.16-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Дүүргийн засаг даргын “Зөрчил арилгах” захирамжийн хүрээнд газар чөлөөлөлтөнд хамрагдан хашаагаа чөлөөлсөн айл өрхүүдийн жорлонгийн нүхийг дарж булшлах ажлыг тус газраас ковш, экскэватор, автогрейдр техникүүд ашиглан хийж гүйцэтгэж байна.

#Үйлчилгээний ил тод байдал

Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 21-р хорооны нутаг дэвсгэрт хүүхдэд эрсдэл учруулж болохуйц 8 ширхэг онгорхой худгын нүхийг тус газраас таглаж битүүлэх ажлыг зохион байгуулж 8 худгын нүхийг таглаж зөрчлийг арилгаж ажиллаад байна.

  • 1
  • 2